Шугам сүлжээний ажилтай холбогдуулан явган болон авто замыг эвдлээд, эргэн сэргээхгүй орхидог явдал нийслэлд түгээмэл байдаг. Тэгвэл энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээж, ажлаа гүйцэд хийж хүлээлгэн өгөлгүй хаячихаад алга болно. Нийтлэг дүр зураг.
"Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа, Х.Нямбаатар аа" гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа. Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчэж хаячихаад алга болно. Харин юм л болбол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь. Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ" гэжээ.
Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячдаг. Нөхөн сэргээж ажлаа гүйцэд хийж хүлээлгэн өгөлгүй хаячаад алга болно. Нийтлэг дүр зураг. Сарын өмнө комисс хүлээн авсан явган… pic.twitter.com/ndJb3OYIEk

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна