Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа

Moderator
2025/09/14

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.


Сэтгэгдэл (39)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.45
    2025/09/14

    Улад 20 ажилсан бол бүрэн тэтгэвэрт орно гэж хууль байдаг улсад огт ажил хийгээгүй.,,цөөхөн жил ажилсан хүмүүс яагаад ижил тэтгэвэр авч байгааг тайлбарлана уу

    Хариулах
    • 59.153.115.58
      2025/09/14

      Зөв

  • 122.201.31.100
    2025/09/14

    Ахмадын холбоо гэх ямар ч ахмадуудаа гэсэн сэтгэлгүй ахмадуудтайгаа уулзаж учирч үзэл бодлыг нь хүндэтгэн үздэггүй, биеээ тоосон хүнд сурталтангууд. Бүгд огцор

    Хариулах
    • 66.181.176.46
      2025/09/14

      Харин тийм байгаад байнаа.Нэг санал хэлэе.Айма? ?.Дүүрэг.Ни? ?слэл.Улсын ахмадын хороодыг татан буулгаад зөвхөн Сум.Дүүргийн доторх Хороодод ахмадын байгууллага баймаар байнаа.Дээшлэх тусам ахмадуудаасаа тасарчихсан нэг үүрэг өгөөд сууж байдаг хэрэггүй баахан орон тоонд баахан хүмүүс байх юмаа.Тэгж татан буулгавал төсөвт бас гэж хөнгөлөлт болно шүү

  • 103.57.95.97
    2025/09/14

    Нээх худлаа ширээ тойрч сууцгаагаад л дүр исгээд байх юум Ахмадууд өнөөдрийн тухай эрх мэдэлтэнгүүдээс шаардаж б.на....1979 оноос өмнө тэтгэвэрт гарсан Ахмад хүмүүсийн тухай. 1,500,000 болгож өгөх хүсэлтийн тухай өөр тийш. нь битгий булзааруулаад б.ай...Тэр 30,40,50 онууд чинь ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААР ОЛОН ИХ ҮҮСВЭРЭЭС ТА НАРТАЙ ТА НАРГҮЙ АВААД ЯВНА... ТЭР ҮЁ ЧИНЬ ОДООГИЙН АХМАДУУДАД ПАД ГҮЙ ЗА... ҮГ ДУУГҮЙ ДООД ХЭМЖЭЭ 1,500,000 БОЛГО ..ДЭЭР НЬ ХАМГИЙН САЙН АШИГ ОРЛОГТОЙ ГАЗРЫН БАЯЛГИЙНХАА НЭГ ОРДЫГ АРД ТҮМЭНДЭЭ 100% ЭЗЭМШҮҮЛ ЭНГЭЖ БАЙЖ ЭХ ОРОН АРД ТҮМЭН БҮТЭН ЯВНА ШҮҮ. ХАМГИЙН БАГАДАА ШҮҮ ҮҮНЭЭ. ЗААШ БҮХ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДООС 34-54 АРД ТҮМЭНДЭЭ ИЗЭМШҮҮЛ ИЙМЭЛ БАЙНА...ҮҮНИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ИХ ХУРАЛ .......ЧАДАМЖГҮЙ .....ТАР

    Хариулах
    • 202.55.188.120
      2025/09/14

      Зөв шүү

  • 202.126.91.43
    2025/09/14

    Энэ одоо Монголчууд толгой нь иргэдээсээ онгорсон шүү ...ТЭР 30,40,50 онууд чинь ахмадуудад ямарч хамаагүй ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААРАА Л ОЛОН ИХ ҮҮСВЭРЭЭС ТЭТГЭВЭРЭЭ ТОГТООЛГООД АВААД ЯВНА ШҮҮ ДЭЭ МИДЭХГҮЙ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙГ БИТГИЙ ИРГҮҮЛЭЭД БАЙ ...ЁИДНИЙ ХҮСЭЭД БАЙГАА ЗҮЙЛ БОЛ ОДОО ЦАГДЭЭР ЯРАЙД БАЙНА ЗА ЮУ МАЛУУДАА 1979 ОНООС ӨМНӨ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ИРГЭДИЙН ТУХАЙ 1,500,000 БОЛГО ГЭЖ ЯРЖ Б.НА.....ТЭР 30,40,50 ОНЫ ТУХАЙ ЮУМ ДУУГРААГҮЙ БАЙНА ТЭР ҮЁД ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААР ЯВНА ОЛОН ИХ ҮҮСВЭРЭЭС ТЭТГЭВЭРЭЭ ТОГТООЛГООД АВНУУ БАЙНА УУ ТЭР ХУВЬ ХҮНИЙ АСУУДХЛ ТА НАРТАЙ ТА НАРГҮЙ ТӨЛДГӨӨ ТӨЛӨӨД АВААД ЯВНА ЗА

    Хариулах
  • 66.181.183.189
    2025/09/14

    үлгэр ярьж ядарсан хэдэн өндөр настангуудаа төөрөлдүүлэхээ болиоч ээ . тавьсан шаардлагыг нь хүлээж авах эсэх ээ л шуудхан л хэлчээч . өөрийн чинь идсэн уусан кармалсанаас чинь авах гээгүй шүү . тэтгэврийн доод хэмжээг 1500000 болгож өгөөч л гэж хүссэн . Дээдчүүл улсаа огт бодохгүй залгилсаар бхад бид амьжиргаагаа бодохоос өарийг бодох манатай л бна . Уянгалахгүй шүү !!!

    Хариулах
  • 202.9.46.16
    2025/09/14

    Дундаж тэтгэвэр 900.000₮ болно гэж солиотой юм ярьж толгой эргүүлхээ болооч 900.000 хүн, 600.000 хүн энэ их зөрөө байгаа биз дээ энэ 2 хүн тусдаа амьдралтай улс шүү дээ

    Хариулах
  • 66.181.182.41
    2025/09/14

    Дундаж тэтгэвэр 900.000 гэхээсээ гадна.массаар нь нэмэх биш насаараа улсдаа хөдөлмөрлөж ндш төлсөн, сүүлийн жилүүдэд огцом өндөр төлж бгаад тэтгэвэр тогтоолгосон 2 -н дунд асар их ялгаа бгаа.Бас ажил хийж бгаагүй нэг хэсэг ч бгаа Тийм учраас олон талаас нь бодож харах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.47.87
    2025/09/14

    яахав дээ улс боломжоороо үе шаттай нэмэгдүүлнэ биз. бид бас улсаа харах ёстой.

    Хариулах
    • 202.55.188.120
      2025/09/14

      Битгий донсгосоод бай биднийг бодохгүй байхад .....

  • 103.229.120.216
    2025/09/14

    Хоёрын хооронд 6% нэмэснээс нэмээгүй нь дээр ийм дусал шиг нэмчихээр бусад юм нь үнээ нэмж бүр их ахмадууд болон бусадад ч дарамт болж байна. Нэмбэл доод тэтгэвэр авч байгаагаа бусад өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэвэртэй ойртуулж нэмэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.229.120.216
    2025/09/14

    Цэрэг цагдаа хүчний байгуулагад ажилласан хүнийг наснаас нь эрт тэтгэвэрт гаргадаг нь тэтгэвэрт орсон хүмүүс нь олноор нэмэгдэж байгаа шүү. Тэдний насыг 50 нас хүргэж байж тэтгэвэрт гаргах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс тэтгэвэрт эрт гарсанаас буцаж ажил хийж ажлын байруудыг ихээр бөглөж залуу хүмүүс ажлын байргүй байна

    Хариулах
  • 202.126.89.53
    2025/09/14

    6 хувийг 15 хувь болгон нэмүүлэх

    Хариулах
  • 203.91.115.46
    2025/09/14

    Ahmaduudiin 689k avdag ahmaduud 36k arai yma yadahda 1.5 say blchde ta nar hulgai huuseere tetgbetiin nemegdles ilu hulgai hiideg shude ahmadiin tetgberiig hoeriin hoorond 6% uniin huurugdul blj ochino shu saida ahmadiin horoonii ene Sukhbaarar you hiij bn ahmaduudiinhu tululultei uulzaachde

    Хариулах
  • 59.153.113.236
    2025/09/14

    689000 ыг нэмэх шаардлагатай байна ядаж 20, 30% иар нэмэх хэрэгтэй юмны үнэ нэмэгдсэн өнөө үед хаанач хүрэлцэхгүй байна

    Хариулах
  • 202.55.188.44
    2025/09/14

    Бага тэтэгвэрээ нэмээч бараг ганц бие болсон амьдралтай улсууд л байх юм 572000 хаана хүрэхгүй бна шүү дээ Улсад ажилсан жилгүй гэж хэлэх л байх үйлдвэр кампанит нь татан буугдаад ажилсан жил нь олдохгүй хохирсон улсууд шүү

    Хариулах
    • 103.212.117.225
      2025/09/14

      ажилласан жил 22 жил хүрээгүй хүмүүс а37с40 жил ажилласан хүнтэй ижил байна гэж байх ёсгүй ажилсан жилээрээ л нд төлсөн тэр мөнгөө л авч байгаа гэж ойлгож байгаа

  • 66.181.160.107
    2025/09/14

    Ахин хэлье. ХОГИЙН АНГИЛДАГболохоос ХҮНИЙГ англан ялгадаггүй юм шүү. Олон хүүхэд төрүүлж өсгөж төрдөө хүч нэмсэн одохтой ээжүүдийн ажилласан жил дээр хүүхдийн жилийг нэмж тооцож өгөөч!!!!! Төрсөний дараа 45 хоноод, 3, 6 сар болоод ажилдаа орж улс орноо хөгжүүлэх үйлт зүтгэж байсан ээжүүд нь одоо үе мөчний , зүрх судас, дотрын, даралт гээд ядарсан шүү!!!! Одоо ч яахав 3 жил хүүхдээ асарч бгаа. Алдарт эхчүүдээ ялгаварлан гадуурхаж байна !!!!!Ийм эхчүүд ихэвчлэн 20 жил ажиллаад нөхөн олговорт гарсан байдаг. ТӨР ТӨМӨР НҮҮРТЭЙ ЮМ. ГОМДОЛ ИХ БАЙНА ..ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ, ДООШОО ГАЗАР ХАТУУ ЮМ ЯАЛТАЙ БИЛЭЭ. БҮР БОЛОХГҮЙ БОЛ АХМАДУУДЫН СОНГУУЛИЙН ХУУДАСНААС ХАСЧИХААРАЙ°°°°° ХАТУУ ХАНДВАЛ ЗӨӨЛЛӨХГҮЙ ШҮҮ!!!!!!

    Хариулах
  • 66.181.160.107
    2025/09/14

    75- аас дээш бага тэтгэвэртэй ахмадуудад нэн хэрэгцээтэй байгаа хүнс, түлш, цахилгаан, халаалтйн хөнгөлөлтийн карттай болгож туслаач!!!!!! !!!!!!!ЯДАРСА? ? АХМАДУУД НЬ 6% болох 30.0- 40.0 төгрөгний нэмэгдэлийг хүлээж чадалгүй гомдолтойгоор хорвоог орхино доо !!!!!

    Хариулах
  • 66.181.160.107
    2025/09/14

    Төрийн өндөрлөгт бгаа иргэдээ төлөөлж төрийн түшээ болсон гишүүд, засгийн газрын бүрэлдэхүүнд хандах нь: 2026 оны 6% ийг хүлээж чадахааргүй өвдөж зовж туйлдаж багаа ахмадууд нь тэсэхгүй шүү. УИХ - ын гишүүд тойрогтоо ажиллахаар төсөвлөсөн хөрөнгөө тана! Дахин сонгогдохгүй шалтгаанаар өндөр тэтгэмж горилохоо больчих, ш рээ сандал, эрх мэдлийн хулгайч нараа огцруулж, тана, уурхайн баялагаа хумсалж олон аргаар хулгайлагч нарын улсад учруулсан хөрөнгөө тат, ерөнхийлөгч нэртэй хулгайч, луйварчдыг цэгцэлж цаазын ялыг ард түмнээр хэлэлцүүлэн сэргээ, хятадуудыг гарга, газар нутаг, эх соёл, тусгаар тогтнолоо сэргээж , хамгаалж эзэнтэй айл шиг бол!!!!!!!

    Хариулах
  • 103.229.123.202
    2025/09/14

    Ахмад настануудын тэтгэвэрийг 6 хувиас илүү нэмэх бүх ганц бие ахмадуудын хань ижилээ алдсан 20 хувийн тэтгэмжийг он зааж ялгаварлахгүй олгох хэрэгтэй бна

    Хариулах
  • 202.126.88.95
    2025/09/14

    Төрийнхөн дээдсүүд өөрсдий элдэв зардал тансагласан хасаж доод хэмжээг нэг удаа ядахдаа 800.0 болгож бусдыг нь хувь тэнцүүлэн нэмэгдүүлээч

    Хариулах
  • 103.57.92.231
    2025/09/14

    Төр засгийнхаан талхны үнэ мэдэх үү та нар. Сахарын өвчтэй хар бор гурил иддэг хүмүүс нэг хар талхыг 9 мянгаар авдгийг мэдэх үү. Новшнууд минь жилээс жилд хорогдож алга болдог хэдэн хөгшчүүлтэй анхаарахгүй бол юунд анхаарна вэ. Тэтгэврийн насыг 55 аас эхэлдэг чинь ингэж сүйрүүлж байгаам жинхэнэ ажил хийдэг нас шүүдээ

    Хариулах
  • 103.212.117.189
    2025/09/14

    Өндөр тэтгэвэр авдаг нь нэг удаа алгасаад бусад улныхны тэтгэвэр нэмэх хэрэгтэй.улсад олон жил ажиллаад тэтгэвэрт гарсан хүн.ажил хийж үзээгүй шимтгэл төлж байгаагүй хүн сүүлийн 5 жилдээ өндөр татвар төлөөд сая гаран тэтгэвэр авч байна.энэ шударга бус явдлыг ялгаж салгаж нэмэх ёстой шүү.

    Хариулах
    • 122.201.31.20
      2025/09/14

      Маш зөв

  • 103.212.117.189
    2025/09/14

    Хувилж нэмэхээр өндөр тэтгэвэртэй нь их нэмэгдээд бага дунд тэтгэвэртэй нь дусал төдий нэмэгдэнэ.өндөр тэтгэвэртэй хүн тэтгэвэр нь хүрэлцэж байгаа учраас энэ талаар дуугардаггүй шүү дээ.нэг удаа бага болон дунд тэтгэвэрээ нэмэх нь амьдралд нийцнэ шүү.

    Хариулах
    • 103.57.95.70
      2025/09/14

      тийм шүү. Бага болон дунд тэтгэвэрийн хувиа жаахан өндөр нэмээд өндөр тэтгэвэрийн хувийг арай багаар нэмбэл болдгүйн байхдаа

    • 122.201.31.20
      2025/09/14

      Үнэн

  • 66.181.161.99
    2025/09/14

    Сүхбаатар гэдэг МАН-ын бууны нохойноос юу гарах вээ

    Хариулах
  • 122.201.31.236
    2025/09/14

    Наадуул чинь ахмадуудыг төлөөлж чадах юм уу.

    Хариулах
  • 202.126.90.86
    2025/09/14

    Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг 1500000 с доош дүнтэй тэтгэврийг бүдийг нь 1500000 болгочихооч дээ.тнрнээс дээш тэтгэвэртэй нь нэг удаад нэмэхгүй эх орныхоо эдийн засаг мөнгөндөө захируулаад газар тэнгэр шиг ялгааг нь арилгаад л болох зүйл шүү дээ.

    Хариулах
    • 122.201.31.20
      2025/09/14

      Санал ижил бна

  • 202.126.88.207
    2025/09/14

    Олон жил улсад үр бүтээлтэй ажиллаж татвар төлсөн ахмадууд ямарч баялаг бүтээхгүй явж байгаад тэтгэвэрийн насанд хүрсэн ахмадуудын тэтгэвэр яахаараа адилхан болох учиртай юм бэ энэ талаараа лааз өшиглөж явсан нөхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байх шүү

    Хариулах
    • 103.212.162.105
      2025/09/14

      яг үнэн шүү

    • 64.119.30.207
      2025/09/14

      Яг тийм шүү. Нийгмийн даатгал шимтгэлээр ,ажилласан жилээр нь тэтгэвэр тогтоодог шүү дээ.

  • 202.126.89.192
    2025/09/14

    6 хувиас илүү нэмэхгүй гэсэн үгүү хувилж нэмэх хамгийн буруу тэгвэл хэзээч тэтгэвэрийн зөрүү арилахгүй

    Хариулах
    • 202.126.89.95
      2025/09/14

      УУЛЗАЛТ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БОЛООД ӨНГӨРДӨГ Ш ДЭЭ. 6 ХУВ ӨГНӨӨ ГЭСЭН НЬ ҮНЭН БОЛЖЭЭ. ӨӨРСДИЙХ НЬ ЦУСЛАЛТ 1-РТ БАЙХ ЖИШЭЭНИЙ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
10 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

13 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

13 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

13 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

13 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

14 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна