Монголын ард түмний баялгийг хог гэж доромжлогч этгээд улс төрөөс зайлах ёстой!

Moderator
2025/09/12

Монголын төрийн өндөр албан тушаалтан ард түмнийхээ баялгийг үл хүндэтгэн, доромжилсон нь хэзээ ч уучлагдахгүй үйлдэл юм. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сүүлийн үед нийгмийн анхаарлын төвд орж, олны дургүйцлийг маш ихээр төрүүлж байна.

“Нүүрсний гэрээ” ба ард түмний хөрөнгө

10 тэрбум ам.доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдал дагуулж мэдэхүйц “нүүрс худалдах гэрээ” байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа билээ. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсвөөс давсан хэмжээний асар их хөрөнгө оруулалтыг хий дэмий алдаж мэдэхүйц асуудал. Энэ бүхний талаар сэтгүүлч асуухад Б.Дэлгэрсайхан уурлаж, “Хол очиж хуц, битгий худлаа хуцаад бай” хэмээн хариулсан нь түүний ардчилсан ёс, олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг үл тоосны тод жишээ юм.

Тавантолгойн нүүрсийг “хог” гэж нэрлэсэн нь

Хамгийн харамсалтай нь Б.Дэлгэрсайхан олон улсын төлөөлөгчдийн өмнө үг хэлэхдээ Монголын хамгийн том стратегийн орд болох Тавантолгойн нүүрсийг “хог” хэмээн доромжилж, “энэ хогийг яаралтай зарахаас өөр аргагүй” гэсэн утгатай зүйл ярьсан явдал юм. Энэ бол Монголын ард түмний баялаг, бидний ирээдүйн баталгаа болсон үндэсний хөрөнгийг үл тоомсорлож, бүр шууд доромжилсон ноцтой үйлдэл.

Улс төрөөс зайлах цаг нь болсон

Ийм үг, ийм хандлага гаргаж буй хүн төрийн өндөрлөгт байх ямар ч ёс зүй, хариуцлага алга гэдгийг нотлон харууллаа. Ард түмний баялгийг “хог” гэж хэлчихээд, түүнийгээ тайлбарлаж уучлалт гуйхын оронд улам түрэмгий, бүдүүлэг байдлаар ханддаг хүн Монголын төрд хэрэггүй.

Б.Дэлгэрсайхан өнөөдөр өөрөө сайн дураараа бүх албан тушаалаасаа огцорч, улс төрөөс бүр мөсөн зайлах нь Монголын ард түмэнд ч, Монголын төрд ч хамгийн зөв шийдвэр байх болно.

Монголын баялаг бол ард түмний өмч, ирээдүйн баталгаа юм. Үүнийг үл хүндэтгэж, “хог” гэж нэрлэсэн хүн төрийн өндөрлөгт суух эрхгүй. Монголын ард түмнийг доромжлогч этгээдэд улс төрийн орон зай байж таарахгүй!

С.Сарнай

Sonin.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.237
    2025/09/12

    Гишүүнээс нь татан буулгаж арга хэмжээ авах хэрэгтэй

    Хариулах
Сүүлд нэмэгдсэн мэдээ
10 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

13 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

13 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

13 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

13 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

14 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

15 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна