Өнгөрөгч наймдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 0.3°С-аар дулаан байсан бол 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар боллоо. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн дийлэнх буюу 81.4 хувь нь дунджийн орчим, 17.8 хувь нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 0.8 хувь нь дунджаас хүйтэн байжээ. Мөн Монгол орны хэмжээнд дунджаар 44.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 33.4 хувь, олон жилийн дунджаас 3.01 хувиар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 38 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 55.8 хувь нь дунджаас бага, 31 хувь нь дунджаас ахиу, 13.2 хувьд дунджийн орчим хур тунадас унасан байна.
.png)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна