Төрийн банк “Гялсбанк 3.0”-д бүртгэлтэй харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ дунд “Тайланд руу хамтдаа” урамшуулалт аяныг зарлаж байна. Аян наймдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд аяны хугацаанд 396 харилцагчийг урамшуулахаар боллоо.
Банкны харилцагч иргэдийн хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламж дахь 300,000 төгрөг тутамдаа, дансанд байршсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болно. Өөрөөр хэлбэл та 1,000,000 төгрөгийг дансандаа 5 өдөр байршуулсан бол 15 сугалааны эрхтэй болох юм. Харин харилцагч байгууллагын хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламжийнхаа 1,000,000 төгрөг тутамд, дансанд байршсан хоногийнхоо тоогоор сугалааны эрхтэй болно.
Сугалааны эрхтэй харилцагчдыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр үе шаттайгаар урамшууллын эздийг тодруулна. Эхний шатанд хоёр харилцагчийг, хоёрдугаар шатанд дөрвөн харилцагчийг Тайланд руу аялах эрхээр урамшуулах бол 10 харилцагчийг тус бүр нь 1-5 сая төгрөгийн хадгаламжаар урамшуулна. Мөн сар бүр хоёр харилцагчийг 500,000 мянган төгрөгийн хадгаламжаар урамшуулахаас гадна хугацаатай хадгаламжийн хүүг 4.0 хувиар нэмэгдүүлэх, платинум болон алтан, мөнгөн дансны дугаар олгох, бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл хураамжаас чөлөөлөх зэргээр 380 харилцагчийг урамшуулна.
Урамшууллын эздийг лотторей програм ашиглан тодруулах бөгөөд супер азтануудыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкны “Statebank of Mongolia” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Харин сар бүрийн урамшууллын эздийг дараа сарын 10-ны өдрийн дотор тодруулан урамшууллыг олгоно.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна