Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажил эхэллээ

Moderator
2025/09/03

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна.

Харин тус байрыг нураах шийдвэрийг гаргасан байдаг. 207 дугаар байрыг буулгах зардалд 2.6 тэрбум, дахин шинээр барих ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоог гаргаад буй.

Тэгвэл энэ долоо хоногоос барилгыг буулгах ажлыг эхлүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна