Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс болон хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа. Хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч, шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээлсэн юм.
Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргасан бөгөөд 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

УОК-ын зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган зургаадугаар сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, есдүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.
Тиймээс өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож, цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна