Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ.
Тэрбээр зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатаж, Эрхэмсэг ноён Жерард Браунли хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурав. Ийнхүү УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.
Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал төдийгүй харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна