Яруу найрагч Эмүжин: Зүтгэсээр ирсэн зүрх бүхнийг бүү доромжил!

Moderator
2 минутын өмнө

Яруу найрагч Р. Эмүжин цахим хаягтаа ийнхүү нийтэлжээ.

Зүтгэсээр ирсэн зүрх бүхнийг бүү доромжил!

Тийм ээ, мөнгөний ханш унаж, нэг л өглөө их, дээд сургуулиуд төлбөртэй болсон байсан. Гэсэн ч байдагаа шавхаад, бараанд гүйгээд, шатаад, шаналаад, гэсэн ч дахин өндийгөөд, улсаараа ухарч, урагшаа бас түрсэн. Боловсрол олохын төлөө, олоод өвлүүлэхийн төлөө зүтгэж чадсан. Тэссэн, тэвчсэн, үе үеэрээ үнэт зүйлтэй байж ирсэн, боловсролын төлөөх замаас энэ ард түмэн хэзээ ч хазайж байгаагүй юм шүү. Зүтгэснийхээ төлөө бүхэл бүтэн үеийг, бүтэн төрөө, бүрэн ард түмнээ, бүрхэж ирсэн нийгмийн шилжилтийг буруутгаад, бусдыг чичлээд суудаггүй юм. Боловсролгүйгээрээ гайхуулаад байгаа тэр сэтгүүлчид хоёул хоёулаа нэгэн цагт тэрбумтнаараа бардаж байсан биз дээ, мартсан уу? Би Монголын анхны тэрбумтан сэтгүүлч ч гэх шиг ярилцлагуудынх нь мөр хатаагүй байна. Тэгээд тэр мөнгөө сурч боловсроход зарцуулахгүй яасан юм бэ? Хүний хандлага, төлөвшил гэж нэг юм байдаг. Боловсрол эзэмшихээр суралцаагүй ч гэсэн хандлага, төлөвшлөөс нь генийн боловсрол, өвөг дээдсийнх нь ухаан нэвт харагддаг хүмүүс Монголын тал нутагт олноороо бий. За тэгвэл боловсрол ямар хэрэгтэй юм бэ гэж үү?
-Боловсролтой байсан бол боловсролын үнэр ч байхгүй дүлий хар юмны дор мөлхөж, насаараа дагаж, улс самрахгүй байсан. Мөнгийг боловсрол гэж үздэг хэсэг хүмүүс төрийн жолоо атгах цагт түмэн доройтно гэдгийг аль эрт ухаарч, зөвийн талд зүйдэл нь үгүй зогсож үлдэх байсан.
-Боловсролтой байсан бол Дорнын их яруу найрагч, домгийн их асгарсан үзэл санаа- Очирбатын Дашбалбарыг хүчингийн хэрэгт улс даяар гүтгэхгүй байсан, учир нь энэ үйлдлийнхээ үр дагаварыг, Монголын оюун санааны ай савд үлдэх сүүдрийг тооцоолж мэдэх чадвартай байх байсан юм.
-Боловсролтой байсан бол төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвших болоогүй гэдгээ ойлгон, жолоо татах ухаантай байх байлаа. Тэгээд одоо болсон хойно УИХ-ын индэр дээрээс “Би боловсролгүй” гэж байхгүйгээрээ гайхуулж, оюуны уналтаа олз болгох гэж чангаас чанга, эрээ цээргүйгээр орилохгүй байв.
-Боловсролтой байсан бол эдийн засаг, уул уурхай, нийгэм, банк санхүүгийн асар их мэдлэг, мэдлэгт суурилсан задаргаа шаарддаг улс төрийн шинжлэх ухааны салбарыг уланд аваачих гэж ингэтлээ улайрахгүй байв.
-Боловсролтой байсан бол Монголын ардчиллын зүрх болсон АН-ын даргад нэр дэвшихгүй үлдэх мөн чанартай байх байлаа. Тэнэг хүн тэг дундуур нь гэж ухаант ардын үг бий шүү.
-Боловсролтой ч гэсэн зүрх сэтгэлгүй хүнээс дээр гэж хэлмээр байна уу? Зүрх сэтгэл гэдэг чинь зүгээ олмогцоо, анхны орлогоороо боловсролын төлөө зүтгэж чаддаг их ухааны эрүүл лугшилт юм шүү дээ. Ингэж маргатал нь ийм төвшинд ард түмнээ татан унагаах нь өөрөө боловсрол, хандлага, төлөвшлийн гүн хар нүх юм. Тэр хар нүхэндээ өөрөө л хэвтэж бай, түмнийг чирэх хэрэггүй.
-Эцэст нь, хэнийг доромжлоод байгаа юм? Үр хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх гэж байдагаа барьж, өрнөөс өрний хооронд, сургуулиас сургуулийн дунд, улсаас улсын зүг зүтгэж, зүрхээ дэвсэж яваа аав ээж нарыг, Элсэлтийн ерөнхий шалгалтанд оноо тоолон, он дамнан бэлтгэж байгаа хүүхэд залуусыг, өөрөөсөө том чемодан чирчихээд өрөөлийн нутагт орох орон хайгаад гүйж яваа шинэ үеийнхнийг доромжлоод байгаа юм уу? Би боловсролгүй ч гэсэн та нарыг удирдана гэж мунхаглаад байна уу? Төдий зэргийн найруулан бичих чадвар өдий зэргийн хүн болгонд байдаг, гайхаад байх юм ерөөсөө ч биш. Өнөөдөртөө оюуны их ай сав, боловсролын их шим мандлыг үгүйсгэж болно, хоёр мянганы түүхтэй Монголын бичгийн их мэргэд, судрын их гүүш дуучид, сэтгэхүйн их өв тээгчид язгуур түүхийнхээ өмнө ялааг ялаа хэвээр нь л үлдээдэг юм. Тэд хэзээ ч ялааг заан гэж харахгүй, он цагийн шүүлтүүр, оюуны өвийн сан хөмрөг, оршихуйн үнэний хөгжлийн түүчээ гэдэг чинь тэр дээ.


Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 182.19.147.84
    2025/08/29

    Гайхалтай ????????????

    Хариулах
  • 66.181.191.99
    2025/08/28

    Эмүжингийн зөв Үргэлж ухаэантай бас өөрийнхөөрөө.

    Хариулах
  • 103.168.34.102
    2025/08/28

    Заавал үнэтэй сургууль багш. Санал нэгддэггүй. Цоорсон хүн ондоо. Өөрөө учраа олдог. Хүүхэд потинциалгүй бол хэдэн саяарч нүдээд үр бүтээлтэй хүн болохгүй. Дипломны гол

    Хариулах
  • 103.168.34.102
    2025/08/28

    Заавал үнэтэй сургууль төгсөх нь зөвүү. Энгийн сургуулиар болж л бна. Хувь хүний чадвар юм бишүү. Идэвхи зүтгэл юм би шүү

    Хариулах
    • 45.117.35.28
      2025/08/28

      Зөв шүү

  • 66.181.184.39
    2025/08/27

    Эмүжингийн зөв

    Хариулах
  • 66.181.177.56
    2025/08/27

    90 ээд оны хүнд үед ажлаа хийгээд явж байсан Гүрбазар Золжаргал Оюунчимэг гэх мэт сэтгүүлчид тэрбумтан болчиж чадахгүйг бодоход .үнэхээр боловсрол хэрэггүй ч юм уу ??? Ёс зүйтэй байх хэрэггүй ч юм уу

    Хариулах
  • 103.57.95.51
    2025/08/27

    эмүжин ч арай хэтэрнээ. Чи бол маш сайн яруу найрагч,бас чамалхааргүй нийтлэгч. Гэвч энэ удаа адаглаад хүйс нэгтнээ өчүүхэн ч бодсонгүй юу.Мөнхбаясгалагийн бичсэнийг уншсан. Тэнд өөрийнхөө туулсан замаа л бичсэн байна лээ.Түүнээс боловсрол хэрэггүй, нийт масс ийм байгаа гэх мэт доромжилсан юм байхгүй.Зүгээр л хар ухаанаар бодоход маш их бэрхшээл, тэмцэл,зүтгэл ,хөдөлмөрийнхөө үр дүнд Мөнхбаясгалан өдий зэрэгт хүрчээ л гэж би ойлгож Капиталист(бүр хамгийн зэрлэг капиталист) нийгэм байгуулж байгаа өнөө үед өндөрлөгт хүрэх арга замаа олсон л хүн байна гэж үзсэн. Тэр сонгох, сонгохгүй нь 200 мянган гишүүдийнх нь асуудал.

    Хариулах
    • 66.181.160.66
      2025/08/28

      Эмүжингийн түмэн зөв

  • 103.57.95.128
    2025/08/27

    Чилэл хандлага нь зөв хүн..боловсрол ухаан хоёр ялгаатай зүйл шүү..

    Хариулах
  • 103.212.119.228
    2025/08/27

    Ер ньболовсролгүйн дээр өөрийгөө ихэд бодцон их зантай хүүхэн шдээ

    Хариулах
  • 66.181.161.99
    2025/08/27

    Энэ боловсоролгүы нь үнэн ш дээ үргэлж хүмүүсийг шинсажилж хэдэн бор юм эмвэл албан тушаал л олж авдаг нөхөр яг мөн ш дэн

    Хариулах
  • 66.181.179.18
    2025/08/27

    Ер нь боловсролын хэргийг мэдэхгүй. Сурч мэдэх ямар их тэсвэр тэвчээр гардагийг ойлгохгүй элдвийн сайн муу аргаар хэдэн төг. олохыг л мундаг гэдэг 1 тийм сүрэг хүн бий болсондоо! Тэгээд л нийлж хавь ойроо харааж зүхэж явдаг. СҮЙРЭЛ.

    Хариулах
  • 202.55.184.4
    2025/08/27

    Emvvjin Duhtseg 2.r uursduu uls eh ornii tuluu gants dugrajgvi baij dugarsan negne dan doosj hiih yma ta 2.r shig buurnhii shudraga ch ym shig tsarailagvi bitgii negendee gai bol

    Хариулах
  • 103.57.94.179
    2025/08/27

    Эмүжин чи тийм сүрхий боловсролтой юм бол Мөнхбаясгалангаас дээгүүр ажил хийгээд улс орноо өөд нь татаад явах нь яасын хүн шүүмжилж доромжлохоос өөр юу хийдгийн бэ төрд байгаа чиний боловсролтой гээд байгаа хүмүүс улс орноо үгүй хийж өөрсдөө баяжхаас өөр юу хийсэн юм бэ

    Хариулах
    • 66.181.191.99
      2025/08/28

      Боловсрол бол ажил биш. Ухааны цараагаараа шүлэг яруу найраг тэрлэн ,зүрх сэтгэлд оч бадраадаг хүн . Нөгөөх нь хор найруулан хонжоо хардаг нэгэн

    • 66.181.160.66
      2025/08/28

      Боловсролтой болоод шуналгүй шударга байгаа шүү дээ

    • 174.208.227.89
      2025/08/27

      Тийм

    • 66.181.179.18
      2025/08/27

      Өөрөө хүсдэггүй. Үнэнийг хэлээд л явдаг биз.

  • 202.55.188.105
    2025/08/27

    хүн болгонд байдаг энгийн бор амьдрал ганц чамд зориулж бичээгүй!!

    Хариулах
  • 202.126.89.101
    2025/08/27

    Эмүжин юун хүндээр хүлээж авдаг юм. Гол текст нь АН даргад дэвшүүлэхгүй гэж баалж бн гэснийг хэлэх гэж. Хэдий курсын боловсролтой ч өдий дайны явж бн гэж ойлгосон. Тэрнээс хүмүүсийг доромжилсон юм нэг ч алга!!!!

    Хариулах
  • 202.126.90.118
    2025/08/27

    Ёстой үнэн дээ.

    Хариулах
  • 190.2.151.93
    2025/08/27

    Багийн даргад нэр дэвшигч хүртэл дээд боловсролтой байх хуультай төрийн дээд эрх барих байгууллагад сонгогдож байгаа хүмүүс Багийн даргаас доор байхдаа яахав

    Хариулах