Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина. Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F нөхцөлтэй нээлттэй тендерийг зарласан. Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын "Хуа Зи Технологи" ХХК болон "Хуа Ши Энержи Индастри" ХХК-ийн түншлэл шалгарч, өнөөдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус түншлэл нь 70 гаруй орны дэд бүтцийн төсөлд оролцсон, 30 жилийн туршлагатай.

Энэ талаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “2009 оноос яригдаж 15 гаруй жил хүлээгдсэн төсөл өнөөдөр бодит ажил хэрэг болоход ойртон ирлээ. Нийслэлийн Засаг даргын А/1082 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэрээний хэлэлцээр амжилттай хийлээ. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн суурь хоёр дэд бүтцийн барилга байгууламж нь
Иж бүрэн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх EPC+F нөхцөлтэй тендерийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын түншлэл шалгарсан бөгөөд ирэх оны эхний улиралд барилга угсралтын ажил эхэлж, 2027 онд дуусна” гэв.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан байгальд ээлтэй аргаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын түүхий эдийн 43.5 хувийг дангаар боловсруулах хүчин чадалтай байна.
Нийт 5600 орчим ажлын байрыг бий болгож, нийт хөрөнгө оруулалтаа 6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 22 нэмэгджээ
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна