Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур багана, хоёр зогсоолтой баригдана. Өнөөдрөөс тулгуур баганыг суурилуулж эхэллээ.
"Пома" группийн төслийн талбайн инженер Жоан Антонин “Эхний ээлжид 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна. Төслийн хамгийн өндөр тулгуур багана нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.

Дүүжин тээврийн тулгуур багана нь шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Тиймээс тулгуур багана болон бусад тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсаас буюу Помагийн үйлдвэрээс бүрэн нийлүүлж байна.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал “Дүүжин замын тээвэр төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлээд байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна