Хүүхдүүдийн хамтын ангид аутизмтай хүүхэд нэгдэж орох үед эцэг эхчүүдийн хандлага, оролцоо маш чухал нөлөөтэй байдаг.
Энэ нь зөвхөн тухайн хүүхдийн хөгжилд бус, бусад бүх хүүхдийн хүмүүжил, хүнлэг чанарт ч ач холбогдолтой.
Эцэг эхчүүд зөв хандлага гаргаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй! “Миний хүүхэд аутизмтай биш ч гэсэн хамтдаа суралцах нь тэдэнд давуу тал болно” гэж үзэх нь хамгийн зөв байр суурь юм. Ангид олон янзын хүүхэд байх нь ялгааг ойлгож, хүндэтгэх хүмүүжилд хүргэдэг.
Аутизмын талаар эцэг эх өөрсдөө мэдээлэл авч ойлголттой байснаар хүүхдийнхээ асуултад зөв хариулж, зөв үлгэр дуурайл үзүүлнэ. “Манай ангийн шинэ найз жаахан өөрөөр харьцдаг, гэхдээ тэр ч бас найз, бид адилхан тоглож, хамт сурч чадна” гэх мэт энгийн үгс хүүхдэд ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй байдаг. Эцэг эх өөрөө аутизмтай хүүхдийг хүндэтгэж, эергээр үлгэрлэн харьцвал хүүхэд түүнийг даган сурдаг.
Гадаад орны туршлага
АНУ, Канад: "Inclusive education" буюу хамруулсан боловсролын бодлого хэрэгжүүлж, эцэг эхчүүдэд сургалт, уулзалтууд зохион байгуулдаг.
Европын орнууд: Хүүхдүүдийн ялгааг эрдэм, хүмүүжил, ёс суртахууны баялаг гэж үзэж, сургуулиудад “ялгааг ойлгох, хүндэтгэх” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Япон, Солонгос: Эцэг эхчүүдийг тогтмол сургалт, хуралд хамруулснаар сөрөг хандлага багасаж, зөв орчин бүрддэг.
Скандинавын орнууд: Хүүхэд бүр өөрийн хурдаар хөгждөг гэдгийг нийтлэг үнэт зүйл болгож, аутизмтай хүүхдийг “өөрийнхөөрөө онцгой нэгэн” гэж хүлээн авдаг.
Монголын нөхцөлд эцэг эхчүүдэд сургалт, уулзалт зохион байгуулж, аутизмын талаар ойлголт өгөх. Хүүхдүүдийн хоорондын ялгааг “давуу тал” гэж ойлгуулах. Хамтын үйл ажиллагаанд (тоглоом, урлаг, спорт) хүүхдүүдийг хамруулж, аутизмтай хүүхэд бусдын адил оролцож болохыг харуулах хэрэгтэй гэж багш эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна.
“Миний хүүхэд бусдын ялгаатайг ойлгож, хүнлэг хүн болон төлөвшиж байна” гэж харах нь хамгийн зөв хандлага. Олон нийтийн дасан зохицлын ач холбогдол Аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн хөгжилд олон нийтийн дасан зохицол онцгой нөлөөтэй. Энэ нь зөвхөн бусдын дунд орших чадвар нэмэхээс гадна өөрийгөө илэрхийлэх, харилцах, нийгмийн дүрэм журмыг ойлгох зэрэг суурь ур чадваруудыг хөгжүүлдэг.
Аутизмтай хүүхдэд үзүүлэх эерэг нөлөө: Нийгмийн ур чадвар нэмэгдэж, яриа болон биеийн хэлэмжийг ойлгож сурна. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжирч, бусдын мэдрэмжийг таних чадвар нэмэгдэнэ. Нийгмийн хүлээн зөвшөөрөл, дэмжлэгийг мэдэрнэ.
Аутизмтай хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө: Дуу чимээ ихтэй, олон хүнтэй орчинд мэдрэхүйн ачаалал үүсэж, стрессдэх магадлалтай. Хэрэв олон нийт ойлгож, дэмжиж чадахгүй бол гадуурхалт, ганцаардал бий болж болно. “Бусад шиг бай” гэх хүлээлт нь дарамт болж, сэтгэл түгших, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Дэмжих арга зам нь алхам алхмаар дасгана. Эхлээд жижиг бүлэгт оролцуулж, дараа нь олон нийтийн том арга хэмжээнд хамруулах. Дэмжлэгтэй орчин: Эцэг эх, багш, мэргэжлийн ажилтнууд хамт байснаар хүүхэд өөрийгөө аюулгүй мэдэрнэ. Дэмжлэгтэй орчныг бүрдүүлнэ. Бусад хүүхдүүд болон хамт олон зөвөөр хандаж сурч эерэг үлгэр дуурайл үзүүлэх нь бидний хийх эерэг хүнлэг сэтгэл юм.
Аутизмтай хүүхэд ангид нэгдэх нь зөвхөн тэдний бус бусад хүүхдийн хүмүүжилд ч тустай. Олон нийтийн зөв хандлага, дэмжлэг нь хүүхдүүдийг хүнлэг, өрөвч сэтгэлтэй, олон талт орчинд дасан зохицох чадвартай хүн болгон төлөвшүүлдэг.
Эрхэм багш, эцэг эхчүүд ээ, Аутизмтай хүүхдийг зөвөөр хүлээн авч, хамтдаа дэмжин сургах нь зөвхөн нэг хүүхдийн төлөө биш, бүх хүүхдийн ирээдүйн төлөө юм. Хүн бүрийн ялгаатайг үнэлж, ойлгож, хүндэтгэж чаддаг нийгмийг бид хамтдаа бүтээе. Мөн хүн бүр ойлгож унших хэрэгтэй!
https://www.facebook.com/share/1B8zNoFkss/https://www.facebook.com/share...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
66.181.188.192
Энэ эмч маш чухал асуудал хөндөж тавьсан байна нийгмээрээ энэ асуудалд анхааралаа хандуулж хүлээж авах зайлшгүй шаардлага өнөөгийн амьдралд бий болсон.
Хариулах