Манай улсад нарны эрчим хүчний хамгийн сүүлийн буюу VII үеийн технологийн бүтээгдэхүүн нэвтрүүлж, ногоон зээлийн шугам нээх ёслол өнөөдөр (2025.08.22) Монголбанканд боллоо.
Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, банк санхүүгийн салбарынхан хамтран ногоон зээлийн хүүг нэг оронтой болгон доошлуулах, айл өрх бүрд бие даасан эрчим хүчний шийдэл нэвтрүүлэхийг зорьж буй юм. Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилготой Уур амьсгалын ногоон сан (Green climate fund) зэрэг байгууллагаас татан төвлөрүүлсэн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан BIPV (building-integrated photovoltaics) технологид суурилуулсан ногоон барилгын төслүүдэд олгож, иргэдэд зориулсан бага хүүтэй ипотекийн зээл гарган, барилгын компаниудад зориулсан цогц дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих BIPV технологийг “BIB discovery” ХХК нэвтрүүлж байна.
Дээрх арга хэмжээний үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, “BIB discovery” ХХК-ийн удирдлага харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Эл санамж бичгийн зорилго нь сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт шийдэл болох BIPV технологийг Монголд нэвтрүүлж, манай улсын ногоон хөгжлийн бодлого, Парисын хэлэлцээрийн үндэсний зорилтод хувь нэмэр оруулахад оршиж буй юм. Ингэхдээ уг технологийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн схемийг тодорхойлох чиглэлд хамтран ажиллана.


Энгийнээр хэлбэл, BIPV гэдэг нь нарны энергиэр эрчим хүч үйлдвэрлэдэг барилгын материал юм. Цонхны шил, дээвэр, байшингийн фасад, террасны шал, дээврийн, хүүхдийн тоглоомын талбайн хавтан зэрэг барилгын үндсэн материалаас цахилгаан гарган авч, тухайн барилгын эрчим хүчний төлбөрийг тэглэх боломжтой. Иргэдийн хувьд мөн ногоон зээл, ипотекийн тусгай нөхцөлтэй хөнгөлөлт эдэлж, “тогтвортой хэрэглэгч” статустай болж, карбон кредит хүртэх боломж нээгдэнэ.
Тэгвэл барилгын компаниудын хувьд төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах шалгуурт нийцэж, гадаад, дотоодын санхүүжилт татах боломж нэмэгдэн, “ногоон барилга” гэрчилгээ авахад илүү хялбар болж, эрчим хүчний аюулгүй, бие даасан байдлыг бүрдүүлэх орон сууц барих боломж бүрдэх зэрэг нөлөөтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
103.229.122.70
Heheh
Хариулах