"Эрдэнэс Тавантолгой" ХК Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагад хамаарах тул мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангах, бизнесийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг. Энэхүү шаардлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаанд Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна.
Энэ стандартыг нэвтрүүлснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог сайжруулан, үйл ажиллагааны найдвартай байдлыг нэмэгдүүлэх юм. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг нэтрүүлэхэд "World Standard Consulting" ХХК нь зөвлөх байгууллагаар ажиллаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018, ISO 37001:2016, ISO 37301:2021 стандартуудыг үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлж буй Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч байгууллага юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
Сэтгэгдэл бичигдээгүй байна