2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 ширхэг уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр “2024–2025 оны халаалтын улиралд 174 ширхэг зууханд 87 мянга гаруй тонн түүхий нүүрс түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас коксон түлштэй харьцуулахад хамаагүй их. Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22 хувь, хагас кокс 11 хувьтай байсан. Тиймээс уурын болон усан халаалтын зуух, ААН-үүдийг түүхий нүүрс түлэхийг зогсоож, мидлинг буюу баяжуулсан нүүрсний хэрэглээнд ирэх есдүгээр сарын 15-аас шилжүүлнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи Ресурс”-ийн шигшсэн мидлинг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд нийслэлд зуух хэрэглэдэг 112 төрийн байгууллага манлайлж, мидлинг рүү шилжиж байна” гэлээ.
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 27 зуухыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 15-нд ажлыг дуусгах аж. Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
Сэтгэгдэл бичигдээгүй байна