Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Боловсролын сайд П.Наранбаяр: 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар цэцэрлэгт 300 орчим мянган хүүхэд суралцах бол ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянган хүүхдээр нэмэгдэхээр байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилээс буурч байгаа хэдий ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан зарим газруудад нэмэлтээр анги танхим шаардагдаж байна.
Сургуулийн сурагчийн тоо 30 гаруй мянгаар өсч байгаатай холбоотойгоор сургуулийн анги танхим түрээслэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны 9-12 сард 14,3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарахаар байна.
Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай сургуулийн долоон барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байрны барилга, сургуулийн нэг спот заалны барилга, их сургуулийн нэг спортын барилга шинээр ашиглалтад орсон. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ.
Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамдууд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
122.201.31.229
12-р ангийн хими, биологи, физикийн хичээлийн сурах бичгийг хэвлэж өгөөч ээ. Олон жил сурах бичиггүй явж байна шүү дээ.
Хариулах66.181.184.182
Хөнгөн болгох тал дээр нь анхаараач ээ. Шохойтой цаастай зузааг номнууд чинь хүнддээд бна
Хариулах