Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2025.08.14) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал Монгол улс, АХБ-ны хамтын ажиллагааг өрөгжүүлэх хүрээнд байр сууриа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг хүслээ. АХБ-тай 2025-2028 онд нийт 24 төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн, Монгол улсын Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, олон улсын стандартын дагуу комплаенсийн чадавхыг сайжруулах хүрээнд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа онцлоод, АХБ-ны төлөөллийг Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хамтран ажиллахыг урилаа.
АХБ-ны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, ЭЗХЯ нь хамтын ажиллагааны урт болон дунд хугацааны бодлого боловсруулж хамтран ажиллах хамгийн чухал түнш гэдгийг онцлоод, төслүүдийн хэрэгжилтэд салбар дундын зохицуулалт хийж, манлайлал үзүүлэн ажиллах болсонд талархал илэрхийллээ. Азийн хөгжлийн банк нь ЭЗХЯ-тай хамтран “Аймаг сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” (KAPEK) хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацааны алдагдсан боломжуудыг дүгнэлт хийж илүү бодит үр дүнтэй ажиллахаар талууд санал нэгдлээ.
АХБ нь Монгол улсад 1991 оноос хойш 4,14 тэрбум орчим ам.долларын санхүүжилтээр 477 зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна