"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаа өрсөлдөөнтэй болж үнийг 11.5%-иар өсгөж 133.4 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 66.4 ам.доллар болон 39.0 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Компани биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр 16 удаагийн арилжаа амжилттай хийж 45.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 774.4 мянган тонн нүүрс борлуулаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна