Иргэн Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын гэрт хоноглосон. Улмаар бага насны хүүхдийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй үйлдэл хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүх түүний хөдөлмөрийн чадвар 76 хувь алдсан байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх онцгой нөхцөлд харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Би тэр өдөр шөнийн ээлжтэй байсан. Гэрт суурилуулсан камераа харахад тэр манай хүүхдийн эсрэг ёс бус үйлдэл хийсэн. Би камераараа “Болиоч, би харж байна, цагдаа дуудна шүү” гэж хэлэхэд тэр больсон гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл.Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна