Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал 9 зөвлөхтэй гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд 9 зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл гэв.
Тэрээр "Улс орны эдийн засаг, хөгжлийн өргөн чиг үүрэгтэй Тэргүүн шадар сайд орон тооны буюу 2.4 сая төгрөгийн цалин авдаг 5 зөвлөхтэй. Эдгээр зөвлөхүүд хууль тогтоомж боловсруулахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Харин орон тооны бус зөвлөхүүд цалин хөлсгүй, тодорхой төсөл, хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг үзүүлж тусалдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөхүүд гэхээс илүү эдийн засаг, хөгжлийн асуудал, шийдэл хэлэлцдэг зөвлөл хэлбэрээр ажилладаг" гэлээ.
Н.Учрал сайдаар томилогдсон даруйдаа Эдийн засаг, хөгжлийн яамны 28 газар, хэлтсийг 18 болгож, 10 бүтэц, нэгжийг цомхотгосон. Мөн салбар, харьяа байгууллагуудын бүтцийг тус бүрд нь 9 хувийн хэмнэлт хийж Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Өмнөх Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын Ажлын алба 15 хүнтэй байсныг 7 болгож цөөлсөн юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна