С.Баяр: Зовлонгоо мартсан Улаанбаатар. Ямар ч төлөвлөлтгүй хотхон хорооллууд сүндэрлэв. Энэ маягаар цааш явсан бол би лав энэ хотоос зугтаах байв

Moderator
2025/08/11

Хотын төвд хаа нэгтээ автобус шатаад зогсож байдаг байв. Энэ бол ашиглалтын хугацаа нь дууссан, арлын дугаарыг нь сольсон автобус шатаад зогсож байгаа хэрэг. Юу гэсэн үг вэ гэвэл хуучин автобусны арлын дугаарыг сольж дахин худалдан авалт хийсэн гэсэн үг. Микроны боссууд нийтийн тээврийн хамгийн ашигтай шугамуудыг авлигадаж мафижуулсан, парк шинэчлэл хүний нөөц НОЙЛ, жолооч нар нь кабиндаа тамхи татна, иргэдтэй зүй бус харьцна, дэмбээднэ. UBMoney картны үлдэгдэл хаашаа ордог нь бүү мэд гээд, энэ хотын нүүр царайг илтгэсэн дүр зураг саяхных, хоёрхон жилийн өмнө. Нийтийн тээвэр ийм л байлаа.

Автобуснаас буугаад халуун хүйтэн харшиж ханиад хүрэв. Энэ автобус чинь ямар халуун юм гэж өнгөрсөн өвөл нэгэн иргэн нийтийн тээвэрт гомдол гаргасан байна. Өнөөдөр зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан, үнэгүй өндөр хурдны интернеттэй, соёлтой үйлчилдэг жолоочтой, аль ч банкны картаа уншуулаад орчихдог, дэмбээгүй сайхан, цэвэр цэмцгэр сайхан автобусаар иргэд үйлчлүүлж байна.

Энэ хотод чинь бүтэн зам үлдсэнгүй гэцгээж байсан нь бас л 2 жилийн өмнө. Хамаг машин эвдрээд дууслаа, миний машины эвдрэлийг хэн төлөх юм гэхчлэн гомдолцгоодог байв.

Улаанбаатар хот 2024-2025 онуудад 233км авто замыг шинэчлэн засварлах ажил хийж амжуулав. Хэдэн жилдээ л хэл амгүй байх байлгүй. Полимер Битүм ашиглах стандартруу шилжив. Полимер гэдэг нь хар үгээр резиний орц өндөр буюу Халуун хүйтэнд илүү тэсвэртэй гэсэн үг. Улаанбаатар хот 2012-2025 он хүртэл жилд дунджаар 27км зам засаж байсан гэсэн тоо байна, тэгвэл өнгөрсөн 2 жил даруй 10 дахин их зам засав. Замын компаниуд фулл ажилтай. Ар гүнтээр давж байгаа жолооч нар ээ гялай минь янзын сайхан байна л гэнэ.

Дахин төлөвлөлт нэрээр нэг 2, нэг 2 айлын газар чөлөөлж, нэг 2, нэг 2 барилгын компанид зөвшөөрөл өгч Натур, Дөлгөөн нуур, Яармаг г.м ямар ч төлөвлөлтгүй хотхон хорооллууд сүндэрлэв. Энэ маягаар цааш явсан бол би лав энэ хотоос зугтаах байв.

Улаанбаатар хот Сэлбийн дагуу түүхэндээ анх удаа нэг дор 160га газар 2000 айлын газар чөлөөлж 20 минутын хотын концепцоор 10 мянган айлын орон сууц барих ажил аль хэдийнэ гараанаас гарчээ. 2000 яндан, нүхэн жорлон байхгүй болгож, залгуулаад 10000 мянган яндан нүхэн жорлон байхгүй болгох гэж байгаа юм бишүү. Энэ чинь утаа агаарын бохирдлоос дунд хугацаанд ангижрах бодлого.

Хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаад гээд тогийг чинь унтраачдаг байв. Бас л 2 жилийн өмнө байх. Олон улсын жишгээр 2 жил баригддаг 50мв ын батерей станцыг 2хон сарын дотор угсарчихав. Бөөрөлжүүтэд дамжуулан зээл олгоод 150мв ыг ашиглалтад оруулж, 200мв аар өнгөрсөн хугацаанд 5,6 сая киловат цахилгаан төвийн шугаманд нийлүүлжээ. Угтаа бол эрчим хүчний сайдын хийх ажил.

Үргэлжилнэ ... хүмүүс урт юм уншихаа больсон юм чинь



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.39
    2025/08/11

    Утааны улирал дөхлөө .Муухай шахмал түлшээ л сайжруулмаар байна. Шинээрээ байгаа бордюрыг шинэчилэхээ болих хэрэгтэй .

    Хариулах
  • 49.0.132.130
    2025/08/11

    Иргэд угаасаа мартамхай, бас даврамтгай. Намайг анх хотод оюутан болоод орж ирж байхад улаанбаатар тв ээр гардаг шиг, соц нийгмийн үеийн гоё гоё бичлэг сайхан хот байгаагүйээ. Замбараагүй, шавааралдсан, тоос шороондоо дарагдсан, замууд нь хагарсан эвдэрсэн, өвөлдөө мэдээж утаа ихтэй, хаа сайгүй архидалт, байшингийн булан тохой болгонд баар караоке, ломбард, түц гээд бохир дэндүү аймшигтай тухгүй улсын нийслэл гэхэд хэцүү тухгүй суурийн байлаа. Хаа сайгүй төлөвлөлтгүй байшингууд баригдсан хүн амьдрахад хэцүү стресстэй газар байж билээ. Харин сүүлийн 2-3 жил эрс өөрчлөгдөж цэгцэрч хонгилийн үзүүрт гэрэл асаж байна даа. Замаар явахад тухтай.

    Хариулах
  • 66.181.176.224
    2025/08/11

    Энэ үнэн. Өмнөх хотын дарга нарын хийх нь бүү хэл,мөрөөдөж ч байгаагүй бүтээн байгуулалтыг сүүлийн 2 жилд хийлээ. УБ хот бол АН ч, АРДЫН НАМЫН Ч хот биш. Энэ хот чиний,бас миний, бид бүгдийн хот учраас хэн хийх нь,ямар нам бүтээх нь чухал биш. Гол нь зоригтой хийж байгаа өнөөгийн хотын захиргаа, тэдний хамт олонд баярлах ёстой.

    Хариулах
    • 202.126.89.131
      2025/08/11

      Олон

    • 202.126.89.131
      2025/08/11

      Одоо үед шударга хүн, ажил хийх гэсэн хүмүүст их халтай нийгэм болоод байна уу гэж харж байна. Ингэж бодит үнэнийг бичиж буй хүмүүст баяр хүргэе.зөв өнцгөөс хардаг нь олоосой билээ.