Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд Боловсролын яамнаас дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангах, давхардлыг арилгах, төсөв, зардлыг хэмнэх бодлого тодорхой болох хүртэлх хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны ХЭГ/1760 дугаар албан тоотоор:
“Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг түр зогсоож, шинээр албан тушаал бий болгон орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдсөн ажилтны орон тоог царцаан, нөхөн томилгоо хийхгүй байх” тухай чиглэлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн болно.
Уг чиглэлийн хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нь аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нар болон яамны харьяа байгууллагын удирдлагуудад албан тоотоор чиглэл уламжилсан.
Тус албан бичгээр өгсөн чиглэл нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын орон тоонд хамаарахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд Боловсролын салбартай холбоотой аливаа мэдээллийг үнэн зөв, баталгаатай эх сурвалжаас авахыг иргэд, олон нийтэд уриалж байна" хэмээжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна