ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтын богино жагсаалтад “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК гэсэн хоёр аж ахуйн нэгж санал өгчээ.
Одоо дээрх байгууллагуудаас ирүүлсэн төслийн саналыг ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу үнэлж, түншлэлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна.
Улаанбаатар хот олон жил эрчим хүчний дутагдалтай, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар аргацааж ирсэн.
Өнгөрсөн жил нийслэлийн босгосон бондоос Бөөрөлжүүтийн станцад хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн 150 МВт-ыг ашиглалтад оруулж байсан бол өнөө жил 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээний нэлээдгүй хэсгийг хуваалцаж байгааг дуулгахад таатай байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна