УИХ-д суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлээ далдхан базаагаад эхэлжээ. Улс төр “унтаа” байдаг энэ цаг үед ч “…УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдээс хэн хэн нэр дэвших вэ” гэдэг асуулт анхаарал татсаар байна. Тухайлбал, “Үндэсний эвсэл”-ээс МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвшиж магадгүй гээд яригдаад эхэллээ. УИХ дахь сөрөг хүчин АН-д ч энэ сонгуулийг угтсан элдэв яриа хөөрөө элбэг байна. Нэлээд хэдийнээс “…2027 онд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүс” гээд Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, З.Энхболд, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нарын нэр дуулдаад байсан. Тэгвэл, АН-аас саяхан горилогчдын рейтингийг судлахад, хамгийн өндөр нь Н.Алтанхуяг, араас нь С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, З.Энхболд гэсэн дараалалтай дүн гарчээ.
Гэхдээ, З.Энхболд албан ёсны сунгаа эхлэхээс өмнө горилогчдын жагсаалтаас хасагдаж магадгүй байна. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн асан, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн хамт шүүхээр яваад байгаа юм. Түүнийг хууль хяналтын байгууллагаас “…ЕТГ-ын дарга байхдаа эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж, давуу байдал олгосон” гэж мөрдөн шалгаад хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцээд цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг прокурор эсэргүүцсэнээр Дээд шүүх хүртэл яваад анхан шатны шүүхдээ буцсан. Өнгөрсөн долоо хоногт, 2025 оны долдугаар сарын 24-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж хэргийг прокурорт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ, З.энхболдод тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээж, цагдан хоригдоод байсан Б.Энх-Амгаланг суллажээ. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлтэл З.Энхболдын асуудал эцэслэн шийдэгдэхэд хүнд болж байгаа юм. Тиймээс улс төрийн хүрээнд “…АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын жагсаалтаас хасагдав уу” гэх яриа гараад байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
59.153.113.157
Нам самарсан новшын хулгайчыг намаас бүр мөсөн хөөх хэрэгтэй. Зика шиг адгийн хулгайчаар манай нам дутахгүй дээ
Хариулах103.57.95.185
ХЭРЭГТНҮҮД ДЭВШЭЭД БАЙХ НЬ СОНИН ШҮҮ. АЖИЛД ОРОХОД ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТ ШААРДДАГ. УГ ХҮМҮҮС ТИЙМ ТОДОРХОЙЛОЛТОО ЮУ ГЭЖ БӨГЛҮҮЛДЭГ БОЛ. ТЭР НЬ ИХ СОНИН БАЙНА. ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБОЛД АВИЛГАЧНААР ЯАХ ВЭ ДЭЭ. БОЛЖ. ХЭРЭВ ДЭВШВЭЛ НАМЫН НЭР ХҮНД ШАЛААР НЭГ БОЛОХ БАЙЛГҮЙ.
Хариулах202.126.88.90
АН-аас еөк-д нэр дэвшмээр хүн З.Энхболд штэй зориуд Хүк тэргүүтэнгүүд л тийм юм хийж суухгүй юу түүнээс дээр цагаатгасан биз дээ
Хариулах202.126.89.103
Сонгуульд оруулахгүй гэж албаар дахин дахин буцаагаад л байхгүй юу даа мэдэж ядах юу байнаа
Хариулах