Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэсэн мэдээлэл цахим орчинд өчигдөр цацагдсан. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар бичжээ. Тэрээр "Хятадын" тавиул гэж хэдэн өдөр гүтгэсэн. Гартаа хутга барьчихсан байгаа зураг эвлүүлсэн байсан. Үндэсний хороо, Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол батлагдахаар Х.Нямбаатар хулгай хийж байна гэнэ. Шүүхээр таслагдаж, хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдсан ялтан гүтгэж дайрна. Эх орноосоо оргон зайлсан хүчирхийлэгч нөхөр гүтгэж доромжилно. Өнөөдөр бас нэг сэтгүүлч мэдэн будилсан өнгө аястай худал мэдээлэл тарааж байна. Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Иргэд, олон нийт нүдтэй дээ. Миний бие эрүүл саруул ажлаа хийгээд байж байна гэдгээ хэлье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна