Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна

Moderator
2025/07/31

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэхүү өдрийг байгаль хамгааллын ажлаа гүйцэтгэж яваад амиа алдсан, гэмтэж бэртсэн байгаль хамгаалагчдаа дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилготой бөгөөд дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалттай билээ. Өмнөх жилүүдэд байгаль хамгаалах үйлсэд ажиллаж байгаад амь насаа алдсан 41 орны 175 байгаль хамгаалагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа юм. 

Байгаль хамгаалагчдад  эрсдэл тулгарсаар байна. Үүнд, хүн амины хэрэг нь үхлийн гол шалтгаан 49 байсан бөгөөд ихэнх нь хямралын бүсэд ажиллаж байхдаа эсвэл хулгайн ан, зэвсэгт хүчнийхэнтэй тулалдаж байхдаа амь үрэгджээ. Бусад нь амьтдын дайралт 32, тээврийн хэрэгслийн осол 21, мэргэжлээс шалтгаалсан осол 36, албан үүргээ гүйцэтгэж байхдаа өвчний улмаас 37 амиа алджээ.

Энэ жил дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг “Rangers, Powering Transformative Conservation” буюу "Байгаль хамгаалагчид-Байгаль хамгааллын чанарыг шинэ түвшинд гаргана" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Мөн байгаль хамгаалагчид зөвхөн хамгаалагч биш, харин өөрчлөлтийг бүтээгчид гэдгийг илэрхийлэх төдийгүй Тогтвортой хөгжлийн зорилт-2030 баримт бичгийн байгаль хамгаалах хамгийн том зорилтын нэг болох биологийн олон янз байдлын тогтолцооны гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна