Энэ долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүчит 256 бөхийн барилдаан болно. Тэгвэл уг барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны 08:00 цагаас 17:00 цаг хүртэл явагдана гэж Увс аймгийн Биеийн тамир, Спортын газар мэдэгдсэн.
Бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 14:00 цагийн байдлаар 320 хүрсэн бөгөөд үүнд улсын цолтон 38, аймгийн арслан 58, аймгийн заан 19, аймгийн харцага долоо, аймгийн начин 39, сумын заан 105, сумын харцага гурав, сумын начин 15, залуу бөх 37 тус тус нэрээ бичүүлсэн байна. Баяр наадам зохион байгуулах комиссын хэлснээр эрэмбэ харгалзан барилдуулах тул сумын харцага, начин цолтнууд болон залуу бөхчүүд багтахгүй байх магадлал өндөр байгаа тухай мэдээллээ.
Заавал өөрийн биеэр очин бүртгүүлэх шаардлагатай энэ барилдаанд өчигдөр буюу долоодугаар сарын 27-нд “Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн даншиг наадам”-д зодоглосон бөхчүүд өдрийн урт, замын холд очиж яваа нь дамжиггүй. Мөн өнөө жилийн улсын баяр наадам болон даншиг наадмын түрүү бөх шинэхэн Арслан Э.Батмагнай барилдахгүй гэдэг ээ мэдэгдээд байгаа юм.
Аваргуудын өлгий нутагт болж буй түүхэн ойн түрүү бөхийн бай шагналд “Лексус 600” автомаркийн машин, үзүүр бөх 3 өрөө байр, их шөвөгт шалгарсан бөхчүүдэд тус тус хоёр өрөө байр амлаад байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна