Энэ 7 хоногт Монгол Улсад

Moderator
2025/07/28

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 2025 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

7 дугаар сарын 28-нд: Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

7 дугаар сарын 28-нд: “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож элэгний хавдраас сэргийлье” вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.

7 дугаар сарын 28-нд: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаар Төрийн ордонд мэдээлэл өгнө.

7 дугаар сарын 29-нд: Олон улсын атомын энергийн агентлагийн өдөр тохиож байна.

8 дугаар сарын 3-нд Төмөр замчдын өдөр тохиож байна.

 

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

7 дугаар сарын 27, 28-нд: Дундговь аймгийн Их Адаацагийн уулыг тахих ёслол болно.

8 дугаар сарын 1-3-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын нэрэмжит сагсанбөмбөгийн нээлттэй тэмцээн болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, “Буган халиун ажнай” МСУХ-ны 15 жилийн ойд зориулсан Сэлэнгэ аймгийн дээд насны хурдан морьдын бүсийн уралдаан болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын автомашин, мотоциклийн холбоо, Сэлэнгэ аймгийн автомашин, мотоциклийн холбооноос хамтран зохион байгуулж буй Мото спортын улсын аварга дөрөвдүгээр гараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болно.

-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна