Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Адылбек Касымалиевийг хүлээн авч уулзлаа.
Монголын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэ удаагийн айлчлалаар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн нь харилцааны түүхэнд тодоор бичигдэж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгааг онцоллоо.
Мөн Монгол, Киргизийн эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсныг тэмдэглэлээ.
Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв.
Дарга А.Касымалиев, сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, Засгийн газар хоорондын комиссын ажил эрчимжиж буйг тэмдэглэж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Киргиз Улсад Засгийн газрын тэргүүн-Сайд нарын танхимын дарга, гишүүдийг Парламентын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч томилдог.
Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг давхар гүйцэтгэдэг. Адылбек Касымалиев 2024 оны 12 дугаар сард энэ албанд томилогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна