Монголын урлагт тэр дундаа альтернатив рок урсгалд нэгэн цаг үеийг эзэлж явсан Отгоо урлагаас хөндийрснөөс хойш содон хөгжим, чамин шүлэг сонсоогүй уджээ. Тэгвэл түүний халааг авч, альтернатив рок урсгалд өөрийн дотоод мэдрэмж, түүнээс урган гарах уран бүтээлээр бидний сонорыг мялаах шинэ дуучин урлагт хөл тавилаа. Түүнийг Б.Туул гэдэг бөгөөд 5 настайгаасаа хөгжмийн урлагт дурлаж, 13 настайдаа анхны дуугаа зохиож, урлагийн салбар руу эргэлт буцалтгүй шунан дурлаж яваа нэгэн юм. Өөрөө шүлгээ бичиж, аяаа зохиож, клипээ бодож, уран бүтээлдээ тун санаачилгатай ханддаг тэрбээр альтернатив рок урсгалд салхи оруулах шинжтэй.
Түүний хувьд альтернатив рок урсгалаар дагнан уран бүтээлээ туурвих ч гэлээ ямар түүх өгүүлэхийг хүсэж байгаагаасаа шалтгаалан өөр урсгалын уран бүтээлүүд ч гаргах аж. Одоогоор Toxic, Doesn’t matter, Цагаан хөнжил улаан дарс зэрэг уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгоод буй. Хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох Цагаан хөнжил улаан дарс дуу нь зуны өдрүүдийн дурсамжийг хадгалах гайхалтай дуу болжээ.
Түүний уран бүтээлүүдээс харахад альтернатив рок урсгал шинэ гүжнтэй болж буй нь гарцаагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна