Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 10-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11987 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11241, гэрээр эмчлүүлж буй 334, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4720-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2511, 5-9 насны 1523 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10 нэмэгджээ
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 232 өргөдөл, гомдлыг шийдвэрлэв
“Амар байна уу 2026” сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Швед улс руу хийгдсэн еэвэнгийн экспортын хэмжээ хамгийн өндөр байна
Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна