Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Наадмын үеэр: - Шилдэг дүүрэг - Шилдэг аж ахуйн нэгж байгууллага - Шилдэг дээл урлаач - Хамгийн сайхан дээлтэй гэр бүл - Хамгийн сайхан дээлтэй оролцогч - Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч - Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм.
Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна