Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас эхлэн enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой. Баяр наадмын нээлт, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний 7-р сарын 11, 12-ны өдрийн тасалбарын үнэ 110 мянган төгрөг. Мөн ticket.mn-ээр баярын оройн тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна, нэг хүн хэдэн ч тасалбар авах боломжтой.
Баяр наадмын төсвийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны төсөвт суулгасан 5 тэрбум төгрөгийн хүрээнд зарцуулна. Үүн дээр билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн гэж мэдээлэв.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос өнөөдөр 13.00 цагт мэдээлэл хийнэ. Энэ жилийн баяр наадмын ерөнхий зохион байгуулалт, наадмын хөтөлбөр болон наадмын нээлт, хаалтын концертын тасалбар борлуулах, наадамчдын автомашины зөвшөөрөлтэй холбоотой зэрэг олон асуудлаар мэдээлэл өгөх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна