Тээврийн прокурорын газраас мэдээлснээр 2025 оны зургадугаар сарын 25-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах, мансууруулах бодис хэрэглэн жолоо барьсан 230 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, 222 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шүүхэд шилжсэн хэрэг 69 хувиар, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 57 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэмт хэрэгт холбогдогсдын 44.1 хувь нь 30-39 насныхан, 96 хувь нь эрэгтэй ба ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс аж. Хэрэг үйлдэгдсэн байршлаар авч үзвэл нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд тэргүүлжээ. Гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар, 12.2 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс:
Тус 222 хүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хувьд 22 хүнд нэг жил, гурван хүнд нэг жил зургаан сар, 102 хүнд хоёр жил, дөрвөн хүнд хоёр жил зургаан сарын хугацаагаар, 91 хүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасжээ.
Тээврийн прокурорын газраас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих нь амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг тул иргэдийг хариуцлагатай байхыг уриаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна