Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.
Зургаадугаар сарын 25-30-ны хооронд Сэлэлнгэ, Булган, Дархан, Дорнод, Төв аймагт нийтдээ 22 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнээс 12 түймрийг бүрэн унтраасан байна. Өнөөдрийн байпдлаар Хэнтий, Дархан-Уул аймаг Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг суманд нийтдээ долоон ой хээрийн түймрийг цурманд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах үйл ажиллагаанд ОБЕГ-ын 5410 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч орон нутгийн иргэд ажиллаж байна.
Он гарсаар өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд 12 аймгийн 65 суманд, Нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан. Нийт дуудлага, мэдээллээс ойн 79, хээрийн 69 дуудлага. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49,3 хувиар өссөн. Ой хээрийн түймрийн улмаас нийт 650 га талбай өртөж 5 байшин, 49 гэр, 5940 бог мал, 479 бод мал өртөж 7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна