Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын хөрөнгийн зах зээлд хаалттай хүрээнд бонд амжилттай арилжин 350 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлж чаджээ. Гурван жилийн хугацаа, 8.5 хувийн хүүтэй эл бондыг Австрийн Венийн хөрөнгийн биржид бүртгэсэн аж.
Уг хэлцэлд дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болох “J.P. Morgan”, HSBC хамтран ажиллаж, олон улсын томоохон хөрөнгө оруулагчид оролцсон байна. Энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих чадварт итгэх итгэл тогтвортой байгааг бататгасан хэрэг.
Эргэн сануулахад, сүүлийн гурван жил эх үүсвэр татаж чадаагүй Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа зогсонги болж, шинээр санхүүжилт олгоогүй билээ. Тэгвэл дээрх эх үүсвэрийг гадаад өрийн удирдлагыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглах нь. Өөрөөр хэлбэл, тус банк хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, харилцагчдадаа үүд хаалгаа эргэн нээж чадлаа.
Мөн уг санхүүжилт нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг бэхжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Сүүлийн саруудад төгрөгтэй харьцах ам.долларын ханш тасралтгүй өссөөр буй. Тодруулбал, валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өнөөдрийн байдлаар ам.долларыг 3595 төгрөгөөр худалдан авч, 3603 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 3600 төгрөг даваад буй энэ үед валютын эх үүсвэр татаж чадсан нь тун таатай мэдээ юм.
Тус банк цаашид олон улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж буй юм байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд санхүүгийн үзүүлэлтээ сайжруулахад анхаарснаар чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж, 1.03 их наядын үүргээс чөлөөлөгдөж, Засгийн газрын шийдвэрээр дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэхчлэн богино хугацаанд үр дүнтэй ажиллажээ. Ингэснээр чанаргүй зээлийн хувь хэмжээ нь 2023 онд 57.38 хувь байсан бол энэ жил 27.4 хувь болж буурахаар тооцсоноо өмнө нь мэдээлж байв. Түүнчлэн өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 9.46 хувиас 45.49-д хүрч, банкны санхүүгийн тогтвортой байдал эрс сайжирч байгаа таатай мэдээ бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна