Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу бараалхлаа.
М.Нуртлеу нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 19 жилийн дараа манай улсад айлчилж байна.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийн, хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон зүйлсийн хэрэгжилтийг дүгнэж, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсонд Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Төрийн айлчлалын үеэр Монгол, Казахстан Улс харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэхэд хоёр улсын Гадаад харилцааны яам, сайд нар хичээл зүтгэл, хүч чармайлт гарган ажилласныг онцоллоо.
Мөн Ерөнхийлөгч К.Токаевт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Нуртлеу талархал илэрхийллээ.
Мөн Ерөнхийлөгч К.Токаевын мэндчилгээг уламжилж, ирэх онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад төрийн айлчлал хийх урилгатайг нотоллоо.
Уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, боловсрол, аялал жуулчлал, хиймэл оюун ухаан, байгаль орчин, тээвэр логистик зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол, Казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна