Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 09:00 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ойн түймрийн дуудлагатай байна.
Тодруулбал,
- Алтанбулаг сум Цөх 3-р баг “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймэр,
- Цагааннуур сумын Оргих 1 дүгээр баг Товхон хан уулын ар "Хоорондын ам" гэдэг газар гарсан ойн түймэр,
- Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Даваат” гэдэг газар гарсан ойн түймэр
- Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг Ялбаг “Асгатын ам” гэдэг газар гарсан ойн түймэр,
- Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр багийн "Самдан шовх" гэдэг газар гарсан ойн түймрийг 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19:05 цагт цурманд оруулсан.
Ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд ажиллаж байна.
Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна