УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх зуурт МАН хавиар огт өөр “улс төр” явж байна.
Уг нь, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа урьдах Засгийн газарт байсан ХҮН намыг үлдээсэн. Тэгэхдээ, яг өмнө байснаар нь үлдээсэн. ИЗНН-ыг нэмж оруулсан. “Үндэсний эвсэл”-ийн тухайд, өөрсдөө “...Засгийн газарт орохоос татгалзсан”, МАН талаас “...Хүслийг нь биелүүлэхэд хэцүү байсан” гэдэг зөрүүтэй мэдээ түгээд үлдсэн.
Ингээд сайд нар томилогдож, одоо бүрэлдэхүүнээ батлуулж буй нь энэ. Тэгвэл, өчигдөр МАН-ынхнаас “...Засгийн газраас ХҮН намыг гаргаж, Боловсролын яамыг өөрсдөө авах нь зүйтэй” гэсэн санал гарчээ. Зөвхөн саналын түвшинд бус, нэлээд улс төр болж буй юм байна. Боловсролын яам саяын ЭЕШ дээр алдаа гаргасан нь үүний сэдэл болсон бололтой. “...Энэ нь Засгийн газрын нэр хүндэд нөлөөлж байна” гэж ХҮН намыг Засгийн газраас гаргахыг санаачлагчид үзэж буй юм байна. Тэр байтугай, “...П.Наранбаярын оронд Боловсролын сайд болно” гэсэн 3-4 гишүүн амбицаа илэрхийлжээ.
Зарим нь үүнийг “...Засгийн газар дөнгөж бүрдээд ажилдаа орж байхад задлах гээд байж болохгүй” гэж буй аж. Гэхдээ “...Энэ нь Ерөнхий сайлдын хэлэлцүүлж байгаа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нөлөөлөхгүй” гэдгийг эх сурвалж хэлж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна