Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Moderator
2025/06/23

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан. 

Нийт дуудлагын 126 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 2 газар хөдлөлт, 3 нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна