Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь 71.5 хувьтай байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 91 ажилд 5265 нэгж талбар газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөөд байгаа юм. Газар чөлөөлөлтийн ажлын гүйцэтгэлийг чанаржуулж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд нөлөөлөлд өртсөн 2622 нэгж талбар байна. Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд нөлөөлөлд өртсөн 1178 нэгж талбар байна. Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол, гал түймэр унтраах анги, хог шатаах үйлдвэр болон бусад нийгмийн дэд бүтцийн чиглэлийн ажилд нөлөөлөлд өртсөн 1465 нэгж талбар байна.
Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна