Манай Иргэний Зориг Ногоон Намын УЗ хуралдаж засагт хамтрах тухай зөвшилцөлд орохыг нийтээрээ дэмжсэн байна. Би ч бас дэмжинэ.
Харин энэ намыг парламентад 4 суудалтай байхын хамгийн их хүч хөрөнгө хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүс бол намын дарга Батын Батбаатар бид хоёр гэдэгтэй намын сонгуульд ажилласан хэн бүхэн мэднэ.
Яам авах ёстой бол муу ч сайн ч намынхаа төлөө хар толгойгоо халаас юу тайгаа шавхсан намын дарга аваг.
Харин жагсаалын 3,4 бол гишүүн болсондоо намд бас бид хоёрт насан туршдаа баярлаад өмнөх ажлаа сайн хиймээр. Үнэндээ хөрөнгө хүч хөдөлмөр юу ч зориулаагүй хэвтэж илүү санах бол ёстой илүүц. Шударга л хэлье, зүүдлээгүй зүүдийг чинь бодит болгохоос өөр яалтай.
Миний хувьд сайд болох бол арай эртдэх бөгөөд надад бас хувийн асуудал байна. Гишүүнийхээ ажлыг жилийн босгонд арай л илүү мөн чанараар нь мэдэрч эхэлж буй хүний хувьд өмнөх ажлаа сайн хичээе.
Залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ зөв явбал яаж ч өөрийгөө баталж харуулж болох өдрүүд ирдэг.
Эцэст нь Яаманд халаа сэлгээний томилгоог мэдлэг туршлага ур чадвартай хүмүүсээр нь хангахыг л шаардана. Нам гээд мэдлэг чадваргүй суудлын бөглөөснүүд чигжихийг бол эсэргүүцнэ шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна