Ерөнхий сайд Г.Занданшатарын санал болгосны дагуу МАН удирдах зөвлөл Тэргүүн шадар сайдад Н.Учралыг дэмжлээ. Тэрбээр
1. E-Mongolia нэвтрүүлж төрийн 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар үзүүлэв. Үр дүнд 1.4 их наяд төгрөг хэмнэжээ.
2. "Зөвшөөрлийг ЗӨВ болгоё" ажлыг эхлүүлж нийт зөвшөөрлийн 3/1 цуцлав. Тусгай зөвшөөрлийг цахимаар 20-30 минутад авах боломж бүрдүүллээ. Энэ бол иргэн, аж ахуйн нэгжээ дэмжсэн том ажил болсон.
3. Зардал нь захирлын урамшуулал болсон Төрийн өмчит компаниудыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Энэ бол төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, хуушуур хайрдаг байдлыг таслан зогсоох том ажлын эхлэл болсон
4. Үндэсний баялгийн санг арвижуулах ажлыг эрчимжүүлсэн хүн бол Н.Учрал. Тэрээр Ухаа худаг, Төгрөг нуур, Ачит-эх, Эрдмин зэрэг овоо, овоолго, худаг, нуураа авч иргэдээ чинээлэг болгох ажлыг гардан хийж байна.
5. 32,33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 мега төслийн анхны төслийг гардан гүйцэтгэж гуравдагч хөршийн хоёр дахь хөрөнгө оруулалтыг татаж чадсан.
6. Зөвхөн цахим бооцоо мөрийнд жилд 500 сая доллар, хүүхдийн мөнгөнөөс их 1,7 их наяд төгрөг алддагийг бүрэн хориглож хуульчилсан.
Энэ бол улсын эдийн засагт үр өгөөжтэй том ажил болсон юм. Энэ мэт асуудлаа шийдээд цаашид ч шийдээд явна.
Эцэст нь өөрийнхөө хөлс хүчээр хийж бүтээж, бизнес эрхэлж, илүү сайхан амьдрах хүний хүсэл мөрөөдлийг чөлөөлөх нь Н.Учрал сайдын гол зорилго.
Халамжаас хөдөлмөрт гэдэг бодлого уриа биш бодитой ажил болгож чадна.
Гүйцэтгэх засаглал гэдэг бол гүйцэтгэл.
Өнөөдөр сайд нарт туршилт сургалтын цаг байхгүй.
Салбартайгаа танилцаж сар, жилийн дамжаанд суулгах цаг алга.
Туршлагатай судалгаатай шууд ажлаа хийж чаддаг, асуудлаа шийдэхийг иргэд шаардаж байгаа. Шаардлагыг Н.Учрал сайд хангаж, хэрэгжүүлж, ажил болгож чадна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна