Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллийг танилцууллаа. Онцлох мэдээллийг багцлан хүргэж байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг байна. голч цалин 2сая 245мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.
Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их буюу 27.1 хувийг, 3.0-3.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн бага буюу 8.9 хувийг эзэлж байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2025 оны 1 дүгээр улиралд эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 426.0 (15.0%) мянган төгрөгөөр бага байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагдсан байна.
2025 оны 1 дүгээр улирлын байдлаар НДШ төлсөн ажиллагчдын 50 хувь нь 2 сая 245 мянган төгрөгөөс бага цалинтай байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдын 117.6 (14.5%) мянга нь боловсролын, 113.6 (14. 0%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.8 (10.1%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 76.1 (9.4%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.6 (6.1%) мянга нь уул уурхай, олборлолтын, 49.1 (6.0 %) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 48.8 (6.0 %) мянга нь тээвэр, агуулахын, 48.3 (6.0 %) мянга нь барилгын, 32.0(3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.5 (3.4%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 167.0(20.6%) мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна