Гомбожавын Занданшатар МУ-ын 34 дэх Ерөнхий сайдаар зургаадугаар сарын 13-ны өдөр томилогдож, тамгаа гардаж авсан. Тухайн өдөр нь баасан гараг таарсан бөгөөд, түүнийг өнөөдөр /2025.06.16/ үдээс хойш өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөсөн хэмээж буй.
Харин саарал ордноос гадна талд шинэ засгийн газрын бүтэц хэдэн янзаар зурагдаж, сайдад горилсон хийгээд фракц, бүлэглэлүүдийн үл ханах хүслийн хэрээр сайдуудын нэрс тодорч, нэг нэгнээ “булшлах” ажил хүчээ авсаар байна. Уг нь ажлаа мэддэг, асуудлын шийдлийг олдог туршлагатай Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Б.Батцэцэг, Т.Мөнхсайхан нараа улируулж ажиллуулаасай гэсэн мессеж дөнгүүр яваа ч элдэв аальтай, эрээвэр хураавар улс төрчдийн элдэвлэл утга учрыг нь замхруулж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа бол хэмээн цоллогдож буй жагсаалтын лифтээр ордон руу ороод ирсэн “ногооноороо” гишүүд муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр буруу зөрүү бурж, дэвэргэсээр.
МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатар гал авалцсан, хэн бүхний анхаарлыг татсан нөхцөл байдалд уг албыг авч байна. Жаахан л хазайхад жагсаад баалуулаад эхлэх тавилан хүлээж буй Шинэ засгийн газар ажлаа явуулахад, төрийн залгамж үргэлжлүүлэхэд, эхлүүлсэн олон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд засгийн гал тогоог эрхлэх сайд, сангийн сайд, гадаад хэргийн сайд гээд тулгуур чадвар, онцгой үүрэгтэй сайд нараа аваад зүтгээсэй, ажлыг нь үргэлжлүүлүүсэй. Хөөсөрсөн, хөөрсөн, “хутгалсан” улс төрийн хийрхэл, шантааж, гомдол, барьцааллаас анхнаасаа ангид оршиж, зангараг зааж тулхтай, толгойтой сайдуудаа аваад үлдээсэй.
Эх сурвалж: Chig.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
211.36.142.163
за болио эд нар төр самрана шүү шинэ залуу хүмүүсээ гаргаа
Хариулах