Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025 оны зургадугаар сард бүртгүүлснээр энэхүү түүхэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам албан ёсоор эхэлж байна.
Мардайн орд нь Дорнод аймгийн нутагт оршдог бөгөөд 1980-аад онд ЗХУ-ын тусламжтайгаар ашиглаж байсан цөөн ураны ордуудын нэг. Тухайн үед зөвхөн цэргийн зориулалтаар олборлолт хийж, мэдээлэл нь олон нийтээс бүрэн нууцлагдаж байв. Харин өдгөө энэ орд Монголын стратегийн ашигт малтмалын жагсаалтад багтсан, чухал төслийн нэг болж байна.
Шинээр бүртгэгдсэн “Дорнод Уран” компани нь Монголын “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компанийн хамтарсан бүтээн байгуулалтын үр дүн юм. Тус компани ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, олон нийттэй нээлттэй харилцах зэрэг ажлуудаа эхлүүлэх гэж байна.
Мардайн ордод урьдчилсан судалгаагаар 25,000 гаруй тонн ураны баталгаат нөөц байгаа хэмээн тооцоолжээ. Хэрвээ төслийг олон улсын аюулгүй ажиллагаа, байгаль хамгааллын стандартын дагуу хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх бололцоотой гэж үзэж байна.
Өнгөрсөн үеийн хаалттай байсан орд одоо ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой төслөөр сэргэх гэж буй нь манай орны эдийн засаг, 2 орны найрсаг харилцаанд чухал ач холбогдолтой билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна