Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтцийг, сайд нарын нэртэй хамт УИХ-д оруулж батлуулах мэдээлэл байсан. Гэвч, хойшилсон. Эх сурвалжийн мэдээллээр, тэрээр засагт нь орж ажиллах улс төрийн намуудтай зөвшилцөөд, тэр нь удааширч байгаа аж. Хамтарсан засгийг тараах МАН-ын Бага хурлын эхний тогтоолоор АН-тай дахин ярих боломжгүй юм. Тэгэхээр ХҮН нам, “Үндэсний эвсэл”, ИЗНН-д урилга хүргүүлж таарна. Гэхдээ, нөгөөдүүл нь “…Засагт орох уу, яах вэ” гээд баахан гайхаж эргэлзээд гацаа үүсгэж буй бололтой.
Ер нь бол, Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг нэн яаралтай бүрдүүлж, ажилд нь шуурхайлан оруулахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүндрэх нь өдрөөс өдөрт тодорхой болоод байна. Ялангуяа, Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулган тарахаас өмнө гурван томоохон асуудал шийдүүлж авах учиртай. Нэгдүгээрт, “Орано”-г хөдөлгөх шийдвэр, хоёрдугаарт, “Чайна энержи” болон трейдэр дөрвөн компанитай тохиролцож, Ганцмод талд байгаа нүүрсийг татах тогтоол, гуравдугаарт, Алт хөтөлбөрийг үндсэн орд дээр түшиглэн эхлүүлэх шийдвэрийг УИХ-аар гаргуулах учиртай юм. Ингэхэд л энэ зун “Орано”-гоос 1.5 тэрбум ам.доллар, “Чайна энержи”-тэй холбоотой тогтоолоос хоёр тэрбум ам.доллар орж ирэхээр байгаа юм. Тэр утгаараа, Г.Занданшатарын “зөвшилцөл”-өө шуурхайлан дуусгаж, УИХ “амрахаас” өмнө улсын эдийн засагт тус болох тогтоол шийдвэрүүдийг гаргуулж авах нь нэн түрүүний ажил болоод байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна