Иргэд, байгууллагуудын ногоон орчин бүтээх санал санаачилгыг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгч, туршлага хуваалцах, улмаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ нь “Ногоон санаачилга 2025” туршлага, судалгааны өдөрлөгийг 2025 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тус хүрээлэнгийн Цагдаа талбайд үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд мод, сөөг, зүлэг, цэцэг тарих, үржүүлэх, ногоон байгууламжийг бий болгох хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг урьж байгаа бөгөөд мэргэжлийн инженер,техникч, судлаачдын 14 жилийн туршлагаас суралцаж, зөвлөгөө авах боломжтой.
Уг арга хэмжээнд Япон улсын ой судлаачид, ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүүгийн ботаникийн хүрээлэнгийн судлаачид урилгаар оролцож, сургалт хийх ба сургалтанд мөн үнэ төлбөргүй хамрагдаж, батламж авах боломжтой.
Бүртгүүлэх холбоос: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ
Бүртгэл явагдах хугацаа: 2025 оны 6-р сарын 22-ны өдрийг дуустал
Байршил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цагдаа талбай
Холбоо барих: +976-7555-4646
Имэйл: info@park.ub.gov.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна