Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургууль, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 9 дүүрэг, Орхон, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын цагдаагийн газрын төлөөлөл оролцож байна. Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар болзошгүй аюулыг урьдчилан илрүүлж, түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ажиглах чадварыг хөгжүүлж, болзошгүй аюулыг мэдэж урьдчилан сэргийлэх, хүний зан төлөв, биометр, кинемикс, проксемикийн судалгаа хийх аргачлал, хилийн дагуух тандалт, хяналтын арга хэмжээгээр хууль бус худалдааг илрүүлэх олон улсын туршлагаас суралцах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна