Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025
– Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга
хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын
ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад
дэлхийн улс орнуудын улс төрийн бодлого тодорхойлогч, эрдэмтэн судлаач, салбарын
мэргэжилтнүүд оролцож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг
сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар
зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр чуулна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй
уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал
зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хамарсан дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд
зохион байгуулна.
Чуулга уулзалтаар:
“Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”
“Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын
ажиллагаа”
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой
байдлын төлөөх хамтын ажиллагаа”
“Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын
өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг
өрнөнө.
Чуулга уулзалтад 11 улс орны 400 гаруй оролцогч, байгаль орчин, санхүү, технологийн
салбарын 40 гаруй нэр хүндтэй илтгэгчид оролцоно. Тухайлбал, НҮБ-ын найм дахь Ерөнхий
нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн
Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал,
профессор Жи Вүк Шин, Унгар Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын Төрийн нарийн
бичгийн даргын орлогч Питэр Силажи, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах
албаны захирал Мурале Түммаркүди нар чуулга уулзалтыг нээж үг хэлнэ.
Харин Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын
зөвлөх Н.Батхүү, Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, байгалийн нөөцийн дэд сайд
Нуркен Шарбиев, Дэлхийн ногоон хөгжлийн институтийн Удирдах зөвлөлийн дарга Дэйв
Х.Ким, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Ерөнхий нарийн бичгийн
дарга Кайрат Сарибая нар үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур
амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын
Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”,
Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж, Нэгдсэн үндэстний
байгууллага, Азийн хөгжлийн Банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил,
иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна